Нийтийн далд ухамсрыг сэрээх “Баярлалаа” төвийн удирдах зөвлөлийн гишүүн , 2011 оноос Далд ухамсар , энерги судлал , хүн судлал , сэтгэл судлалын үзэл онолоор суралцаж Энэтхэг болон Арабын Нэгдсэн Эмират улсад DRPF university of MEF science & technology их сургуулийг Доктор зэрэгтэй төгссөн. Одоо Далд ухамсрыг сэрээх “Тунараа” төвөөрөө өөрийгөө танин мэдэх ухаан, ухамсраа сэрээх дадал аргачлал болон 9 минутын бясалгал, 2 минутын дасгал бясалгалыг байгууллага, сургууль, хүүхэд, олон нийтэд заан чиглүүлж олон сайхан үр дүнтэй ажиллаж байна.
Хүн ухамсраа сэрээснээр ашиглагдаагүй байгаа потенциал энергиэ сэрээж, зан чанар харилцаа хандлага, өөртөө итгэх итгэл, өөрийгөө болон бусдыг хүндлэх хүндэтгэл, ажил амьдралын чадварууд сайн, эерэг талаасаа илүү эрчимжиж, ололт амжилтаар амьдралыг туулдаг. Ухамсар сэрээгүй үед өрсөлдөөн, шүүмжлэл, салалт, өвчлөл, мухар сүсэг, үзэл бодлын зөрөлдөө , донтолт, сөрөг эрчмүүд нь дүүрч амьдралын сайн талыг олж харах чадвар сул байдаг.
2011 оноос өөрийн оффис-г нээн ажиллуулж, Далд ухамсраа сэрээх 2 минут, 9 минутын бясалгал, лекц сургалт, энерги оношлогоо эмчилгээ, хувь хүний сэтгэл зүйн зөвлөгөө ярилцлагыг өгч өнөөдрийг хүртэл олон мянган хүнд хүрч ажилласан байна.