· 2015 Санхүү, эдийн засгийн их сургууль -Бизнесийн удирдлага, Магистр
· 2010-2014 МУИС, Олон улсын харилцааны сургууль -Гадаад харилцааны мэргэжилтэн, Бакалавр
· 2014-2018 Улаанбаатар төмөр замын -Олон улсын тээвэр зуучлалын төвд -Орчуулагч, бичиг хэрэг, Маркетинг тээврийн менежер, Чанарын менежерийн албан тушаалыг хашиж байсан.
· Энэ хугацаанд 2017 онд нэвтрүүлж эхэлсэн Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх багийг ахлан, олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, Их Британийн баталгаажилтын байгууллага BSI группээс гэрчилгээ авсан.
· 2018-2023 Вагнер Ази ХХК-д ISO төслийн зохицуулагчаар ажиллаж, энэ хугацаанд ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартуудыг Нэгдсэн удирдлагын тогтолцоо болгох ажлын хэсгийг ахалж байсан ба ISO 9001:2015 стандартын голлох хэрэгжүүлэгчээр ажиллаж байсан.
· Вагнер Ази ХХК нь Франц улсын баталгаажилтын байгууллага Афнор компанын гэрчилгээг 3 жил дараалан авсан. Мөн Вагнер Ази ХХК нь Барловорлд группэд нэгдэн Барловорлд Монголиа ХХК-д шилжих үед Lean менежмент, Бизнес сайжруулалтын багт ажиллан амжилттай нэвтрүүлсэн билээ.
· 2020 оноос эхлэн олон улсын стандартууд болон менежментийн зөвлөх үйлчилгээний IMSA компанийг үүсгэн байгуулж, ахлах зөвлөхөөр ажиллан дараах компаниудад олон улсын стандартууд болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.